Цахим орчинд коронавирустай холбоотой албан бус эх сурвалжууд худал мэдээллийг иргэдийн дунд тараах болсон. Үүнтэй холбогдуулан коронавирусын мэдээллийг иргэд ялгаж салгаж, үнэн зөв албан эх сурвалжтай мэдээллийг хүлээн авахыг ЦЕГ болон ЭМЯ-аас анхааруулж байна. Зөрчлийн хуулиар худал мэдээллийг олон нийтэд тараавал 2 сая төгрөгөөр торгоно.
Зөрчлийн хуулийн тухай 6.21 дүгээр зүйл.Гүтгэх
"Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно"