Senzu HLTV-ийн 2025 оны ТОП-20-д 13-т бичигдэж, Монголын түүхэн амжилт тогтоов

Ангилал
Спорт
Огноо
Унших
3 минут 0 секунд

Counter Strike-2 (CS2) тоглоомын тухайн жилийн шилдэг 20 тоглогчийг HLTV байгууллага жил бүр уламжлал болгон тодруулдаг. 2025 оны шилдгүүдийг албан ёсоор зарлах “HLTV Awards 2025” ёслол 2026 оны нэгдүгээр сарын 10-нд Сербийн Белград хотод зохион байгуулагдана.

Ёслолын өдөр хүртэл HLTV тухайн оны ТОП-20 тоглогчдыг өдөр бүр нэг нэгээр нь танилцуулж, тухайн тоглогчийн улирлын амжилт, статистик, нөлөөллийг онцолсон дэлгэрэнгүй нийтлэлүүдийг цувралаар хүргэдэг. Одоогоор 20-12 дугаар байр хүртэлх есөн тоглогчийн нэрийг зарлаад байна.

“Senzu” М.Азбаяр 13 дугаарт эрэмбэлэгдэв

Энэ долоо хоногийн Пүрэв гарагт (2026.01.01) “The MongolZ” багийн тоглогч асан М.Азбаяр буюу “Senzu” HLTV-ийн 2025 оны шилдэг 20 тоглогчийн жагсаалтын 13 дугаарт эрэмбэлэгдсэн нь мэдээлэгдлээ.

Тэрээр CS2-ын ТОП-20 жагсаалтад багтсан анхны Монгол тоглогч болсноороо онцгой амжилтын эзэн болж байна. Үүний зэрэгцээ “The MongolZ” багийн бусад тоглогч үлдсэн 11 байрны аль нэгт багтах боломжтой талаар фенүүдийн хүлээлт өндөр байгаа юм.

1xBet-ийн тогтмол ивээн тэтгэлэг, дэмжлэгийн ачаар “The MongolZ” баг олон улсын тавцанд ийм түвшний амжилтад хүрсэн хэмээн онцолдог.

2025 оны улирал дахь үзүүлэлт, онцлох амжилтууд

М.Азбаяр 2025 онд өндөр зэрэглэлийн дөрвөн томоохон тэмцээнд хамгийн сайн үзүүлэлттэй тоглогчоор шалгарсан байна. Энэ нь түүний улирлын турш тогтвортой форм, багтаа үзүүлсэн нөлөөлөл, чухал тоглолтуудад гаргасан шийдвэрлэх хувь нэмрийг илтгэх гол үзүүлэлтүүдийн нэг болжээ.

Түүнчлэн “The MongolZ” багтайгаа 2025 онд өндөр зэрэглэлийн нэг тэмцээнд түрүүлж, гурван тэмцээнд дэд байр, таван тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн амжилт үзүүлсэн талаар мэдээлсэн байна.

Багийн өөрчлөлт ба Senzu-гийн дараагийн алхам

Өдгөө 19 настай М.Азбаяр 2025 оны аравдугаар сараас эхлэн сэлгээний бүрэлдэхүүнд шилжсэн бөгөөд аль багт, хэзээнээс тоглох тухай албан ёсны мэдээлэл одоогоор гараагүй байгаа юм.

“Тhe MongolZ” баг түүний оронд өдгөө 20 настай cobrazera буюу У.Анарбилэгийг эгнээндээ нэгтгэснээ албан ёсоор зарласан.

2025 оны шилдэг 20 тоглогчийн жагсаалт

HLTV өдөр бүр байр бүрийг ээлжлэн танилцуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 20-12 дугаар байр хүртэлх нэрсийн зарлал хийгдээд байна. 2025 оны ТОП-20-ын бүрэн жагсаалт “HLTV Awards 2025” ёслолын хүрээнд эцэслэн тодорхой болно.

2025 оны шилдэг 20 тоглогчийн жагсаалт:

b0zpvd 4ww8sxxxlo9hu4n yb4eo x974

ЭХ СУРВАЛЖ: https://mongolshow.biz/

Controlez буюу Б.Өнөдэлгэр “The Huns” багт нэгджээ
Controlez буюу Б.Өнөдэлгэр “The Huns” багт нэгджээ
 
Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна
Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!