Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Senzu-гийн сайн тоглолт багтаа хожил авчирлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 55 секунд

CS2 цахим спортын "Dracula Season 6" тэмцээнд оролцож байгаа Senzu-гийн нэгдсэн "Passion UA" баг "Eternal Fire"-тай өчигдөр тоглож хожил байгууллаа. Senzu энэ тоглолтод 1.37 рейтингээр багийнхаа тоглогчдыг тэргүүлсэн ба 53-39 статыг үзүүлэв. Харин тэд өнөөдөр "Faze Clan"-тай 18:00 цагаас тоглох хуваарь гарчээ.

Өчигдөр хийсэн тоглолт дээр "Passion UA" эхний зам болох Mirage дээр 13:9 харьцаатайгаар ялагдал хүлээсэн. Харин дараагийн зам Inferno дээр 13:8, гурав дахь зам Anubis дээр 13:9 харьцаатайгаар хожил байгуулсан.

Энэхүү тэмцээнд найман баг урилгаар оролцож байгаа. Харин хэсгийн шатанд 16 баг өрсөлдөж найман баг шигшээ шатанд өрсөлдөх эрхээ авчээ.

Ой, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ
Ой, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ
 
“Милк фестиваль”-ийг зохион байгуулна
“Милк фестиваль”-ийг зохион байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.