Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Senzu энэ оны анхны LAN тэмцээндээ оролцоно

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 48 секунд

CS2 цахим спортын BC.Game Masters Championship тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ. Энэхүү тэмцээнд Senzu-гийн нэгдсэн "Passion UA" баг оролцоно. Тэдний хувьд шинэ бүрэлдэхүүнтэйгээр анхны LAN тэмцээнд оролцох гэж байна. "Passion UA" баг В хэсэгт орсон ба "Bestia", "Tricked Esports", "BASEMENT BOYS" багуудтай өрсөлдөнө. Хэсгийн тоглолтод хоёр хожил байгуулсан баг хасагдах шатанд шалгарна.

Энэхүү тэмцээн Румен улсын Бухарест хотноо хоёр өдрийн турш үргэлжлэх юм. Тэмцээнд "G2", "Heroic" тэргүүтэй найман баг урилгаар оролцож байгаа. Тэмцээний нийт шагналын сан 50.000 ам.доллар байна.

Л.Энхнасан: Хаврын чуулганы хугацаанд Тамхины хяналтын тухай хууль тэргүүтэй 14 ажлын хэсэгт орж ажиллана
Л.Энхнасан: Хаврын чуулганы хугацаанд Тамхины хяналтын тухай хууль тэргүүтэй 14 ажлын хэсэгт орж ажиллана
 
НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа
НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.