Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.01.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хйилээ.
Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Амьсгалын замын цочмог халдвар, томуу томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсвэл гэрээр асарсан ажил хөдөлмөр эрхэлж байгаа эцэг эх, асран хамгаалагчдад тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагын дарга, захирал нарт зөвлөсүгэй гэж Засгийн газрын болон Улсын онцгой комиссын шийдвэрүүд гарсан” гэв.
Ханиад, томуу хүрсэн, халуурсан 0-5 настай хүүхдээ гэртээ харж байгаа эцэг эхчүүдэд 5 хоногийн цалинтай чѳлѳѳ олгоно. Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн байгууллагууд адил цалинтай чөлөө олгохыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ.