Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирус: Нас барагсдын тоо 80-д хүрч, Хятад улс амралтаа сунгалаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 19 секунд

Хятад улсад нас барсан хүмүүсийн тоо 80-д хүрч, 3000 гаруй хүн коронавирусээр өвчлөөд байна.

Вирусийн тархалтыг зогсоохын тулд цагаан сарын амралтыг ням гараг хүртэл гурав хоногоор сунгажээ.

Хубэй мужийн Ухань хотод хөл хорио тогтоож, хэд хэдэн хотод зорчихийг зогсоосон.

Одоогоор 2,744 хүн вирусээр өвчилсөн байгаагаас 300 нь хүнд нөхцөлд байна. Таиланд, АНУ, Австрали гээд дэлхийд нийт 41 хүн вирусээр өвчилсөн тохиолдол дэлхийн улс орнуудад илрээд байгаа.

Дэлхийд бүртгэгдсэн тохиолдлууд: 

  • Таиланд: 8
  • АНУ: 5
  • Сингапур, Австрали, Тайван, Малайз: 4
  • Франц, Япон: 3
  • Өмнөд Солонгос, Вьетнам: 2
  • Балба, Канад: 1

Вирус туссан тохиолдолд илрэх шинж тэмдгүүд:

  • амьсгалын замын өвчлөл
  • халуурах
  • ханиах
  • амьсгал тасалдах
  • амьсгалахад хүндрэлтэй байх

Дэвсгэр мэдээ

Корнавирус бол вирусийн нэг бүл. Гэхдээ корнавирусын төрлөөс зөвхөн зургаа нь л хүнд халдварлах боломжтой байдаг. Харин шинэ вирус долоо дахь нь болж байгаа юм.  

2002 онд Хятадад гарсан корнавирусээр үүсгэгддэг хүнд хэлбэрийн амьсгалын замын хам шинжээр 8.098 хүн өвчилснөөс 774 нь нас барсан байдаг.

Өвчний вирус анх Ухань хотын далайн гаралтай бүтээгдэхүүний захаас илэрчээ.

Эх сурвалж: BBC

Домогт Коби Брайант хорвоог орхилоо
Домогт Коби Брайант хорвоог орхилоо
 
Хорих ангиас оргосон этгээдийг 30 жилийн дараа баривчлав
Хорих ангиас оргосон этгээдийг 30 жилийн дараа баривчлав
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.