Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Номтойбаяр: Талийгаачийн ар гэрийнхэн намайг гэмт хэрэгтэн болгон харагдуулж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2020.01.24/ хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргана. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан хууль зөрчин нэр бүхий компанид зээл олгосон, УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн амь насаа алдсан холбогдох хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдээлэл өгсөн зэрэг үндэслэлүүдээр буруутгагдаж байсан юм.

Тэгвэл УИХ-ын Н.Номтойбаяр уг асуудалтай холбогдуулан хэвлэлийнхэнд тайлбар өглөө.

Тэрээр “Нэгэнт би хууль зөрчөөгүй гэмт үйлдэл хийгээгүй тул өөрөө санаачлагаараа бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэж байхгүй. Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулан намайг буруутгаж байгаа. Талийгаачийн ар гэрийнхэн намайг гүтгэхээс гадна онц хүнд гэмт хэрэгтэн, алуурчин болгох үйлдлийг зохион байгуулалтайгаар явуулсан.Энэ асуудалд би ЦЕГ-ын дарга С.Баатаржавд гомдол хүргүүлж байгаа.  Тэглээ ч 2020 оны УИХ-ын сонгуулиар Дорнод аймагт талийгаачийн дүү нь билүү хүүхэд нь нэр дэвших гэж байгааг та бүхэн мэдэж байгаа шүү дээ" гэв.

Мөн цаашид өөрийгөө хууль зөрчөөгүй гэдгээ нотолно хэмээн мэдэгдлээ.


 

Соросын сангаас их сургуулиудад нэг тэрбум ам долларын санхүүжилт хийнэ
Соросын сангаас их сургуулиудад нэг тэрбум ам долларын санхүүжилт хийнэ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.