АНУ-ын хөрөнгө оруулагч, филантропч Жорж Сорос либерал үнэт зүйл, нээлттэй нийгмийн үзэл санааг түгээхээр дэлхий даяар их сургуулиудын шинэ холбоог бий болгохын тулд нэг тэрбум долларын санхүүжилт өгөхөө мэдэгдлээ.
Сорос үүнийг “өөрийн хамгийн ач холбогдолтой, чухал төсөл” гэдгээ дурдаад, АНУ, ОХУ, Хятадад бий болоод байгаа авторитари дэглэмийн эсрэг тэмцэх байгууллагуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь чухал гэсэн юм. Тэрбээр мөн АНУ Дональд Трампийг “туйлын нарцсист” гэжээ.
Дэлхийн эдийн засгийн чуулган Давос-т танилцуулсан илтгэлдээ “Нээлттэй нийгэм их сургуулийн холбоо”-г Төв Европын их сургуульд бий болгоно гэдгээ мэдэгджээ.
Сорос хүмүүнлэгийн үйлсээ өөрийн “Нээлттэй нийгэм хүрээлэн”-ээр дамжуулж хийдэг. Нээлттэй нийгэм хүрээлэнгээр дамжуулж цоо шинэ амбицтай зорилго биелүүлэхээр шийджээ.
Тэрбээр илтгэлдээ “Нээлттэй нийгэм их сургуулийн холбоо(OSUN) илүү онцгой байх болно. Холбоогоор дамжуулж боловсрол олгож, судалгалгааны олон улсын платформыг бий болгоно. Эхний ээлжинд одоо байгаа холбоодын хамтын ажиллагааг илүү нягт болгоно. Харин дараа нь бусад нэгдэхийг хүссэн, шаардлага хангаж буй байгууллагыг эгнээндээ нэгтгэнэ” гэжээ.
Эх сурвалж: The Guardian