Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Занданшуулсан шарилын дуу хоолойг сонсох боломжтой болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 3 секунд

Хүн төрөлхтөн технологийн өндөр дэвшилт хүрээд байна. Өнгөрсөн зуун жилд бид саран дээр хүн буулгаж, хязгааргүй мэдээлэлд хүрэх ухаалаг утсыг зохион бүтээх зэргээр гайхмаар амжилтад хүрч чадсан.

Харин энэ удаад судлаачид занданшуулсан шарил буюу муммины дуу хоолойг сэргээж чаджээ.

Лондонгийн их сургуулийн судлаачид эртний Египетийн хамба Несяамуны 3000 жилийн настай занданшуулсан шарилын ам, хоолойн зургийг рентгенээр авч, гурван хэмжээстээ хэвлэжээ. Электрон төвөнх зохион бүтээж, хэрэв дахиж амь орвол хэрхэн дуугарахыг нь бичиж авч чаджээ.

Энэ зохион бүтээлийн ачаар хэдэн мянган жилийн өмнө хүмүүс хэрхэн ярьдаг байсныг ойлгоход тустай. Одоогоор зөвхөн нэг л авиаг сонсох боломжтой байгаа гэж Scientific Reports-д хэвлэсэн бүтээлдээ дурджээ.

Доорх бичлэгээс түүний хоолойг сонсох боломжтой:

Эх сурвалж: Mashable, BBC

Л.Болд:  70 кг хар тамхины хэрэг  Монголыг гутамшиг болгож байна
Л.Болд: 70 кг хар тамхины хэрэг Монголыг гутамшиг болгож байна
 
Францын эсрэг Монголын шигшээ багийн амжилтыг  А.Ананд гаргалаа
Францын эсрэг Монголын шигшээ багийн амжилтыг А.Ананд гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.