УИХ-ын гишүүн Л.Болд Герман улс руу монголын хоёр дипломат 70 кг хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан хэргийн талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрээр “ Герман улс руу 70 кг хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан иргэд Монголыг гутамшиг болгож байна. Би германы хэвлэлийг байнга уншдаг. Тэд шүүгчээсээ татгалзаж үзлээ, өмгөөлөгчөө ч сольж байх шиг . Германы хэвлэл дээр биднийг үнэхээр шоолж байна лээ.Тэд бүр ичих ч үгүй энэ бол Монголын төрийн хар тамхи байсан юм аа, төрийн даалгавар гэж мэдэгдсэн байсан. Би төрийнх биш гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Тэр гэрчээр гарч ирсэн цагдаагийн атташег бол гайхаж байна. Тэнд цагдаагийн атташе байдаг гэдэгт эргэлзэж байна. Намайг гадаад харилцааны сайд байхад юун цагдаагийн атташе эдийн засгийн ч атташе байдаггүй байсан. Энэ асуудлыг ирэх долоо хоногоос шахаж байгаад байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ. Тэр үед холбогдох байгууллагуудаас албан ёсны мэдээлэл авч олон түмэнд хүргэнэ” гэв .