Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Путиний санал Төрийн Думын анхан шатны хэлэлцүүлэгт дэмжигдлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 25 секунд

Оросын Төрийн Думаас пүрэв гарагт Путиний өргөн барьсан үндсэн хуулийг шинэчлэх төслийг анхны хэлэлцүүлэг дээр дэмжлээ.

Өнгөрсөн долоо хоногт Путин жил бүрийн хоёрдугаар сард тавьдаг илтгэлдээ байр сууриа танилцуулсны дараа Доод танхимд даваа гарагт шинэчлэх саналаа өргөн барьсан.

Хууль тогтоогчид Засгийн газрын гишүүн, сайдуудыг томилох эрх мэдэлтэй болох, Холбооны зөвлөлийн эрх үүргийг нэмэгдүүлэх, олон улсын хуулиудаас ОХУ-ын хуулийг давуу байлгана гэж зэрэг зүйлсийг санал болгоод байсан. 

Төслийг хоёр цаг хэлэлцсэний дараа Төрийн Дум санал нэгтэйгээр дэмжжээ.

Хуулийн төсөлд Холбооны зөвлөлд “ОХУ-ын дотоодын гол чиглэлийг гаргаж, гадаад бодлогыг тодорхойлох” үүргийг нэмэгдүүлнэ гэсэн байжээ.

Путиний саналд парламентын зүгээс засгийн газрын сайдуудыг тодорхойлох бол Ерөнхийлөгч саналыг нь цуцлах боломжтой. Ерөнхийлөгч Оросын цэрэг, хүчний удирдагч хэвээр үлдэнэ гэжээ.

Хуулийн төслийн хоёр дахь шатны хэлэлцүүлэг хоёрдугаар сарын 11-нд болно. Путин өргөн барьсан төсөлдөө шинэ олон төрлийн саналыг нэмэхээр бэлдэж байгаа.

Путиний зүгээс үндсэн хуулийн өөрчлөлтөд бүх нийтийн санал хураалт явуулна гэсэн ч хэрхэн зохион байгуулах нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Xinhua Agency
УИХ -ын нэгдсэн чуулган хаалттай хуралдаж байна
УИХ -ын нэгдсэн чуулган хаалттай хуралдаж байна
 
Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.