Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мутацид орсон коронавирус 70 хувиар илүү халдварлах чадвартай

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 3 секунд

Коронавирусний шинэ төрөл Их Британи улсад бүртгэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн. Зул сарын баяр ойртож буй учир Их Британи, Шотланд, Уэльс болон тус орчмийн бүс нутгуудад хатуу хөл хорио тогтоож зул сарын баярыг олон нийтээр тэмдэглэхийг хорьж, улсын хилийг хаасан байна.

Тус улсын Засгийн газрын мэдээлж буйгаар мутацид орсон энэхүү коронавирусний шинэ төрөл нь бусад хувилбаруудаас 70 хувиар илүү халдварлах чадвартай гэжээ.

Энэхүү вирусийг илүү халдварлах чадвартай болгож буй нь гурван төрлийн хүчин зүйлээс хамааралтай байна:

  • Вирусний дотоод бүтэц нь идэвхтэйгээр шинж чанараа өөрчлөх мутацитай байдаг.
  • Эдгээр мутацийн зарим нь халдварын эсийн халдварлах чадварыг нэмэгдүүлдэг болох нь лабарторийн судалгаагаар батлагджээ.
  • Өндөр түвшинд халдварлах чадвартай вирусний эсүүд нь хоорондоо нийлэгжихдээ амархан байдаг аж.

Эх сурвалж: bbc.com

ubn.mn 

Мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав
Мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.