Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 54 секунд

Цаг уурын газрын мэдээллээр, энэ сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-40 см нэмэгдсэн хэдий ч 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-45 см нимгэн байх юм.

Цаашид цаг агаарын хүйтэрч мөсний зузаан эрчимтэй нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулжээ

Хэвлэлийн хүрээлэнгээс
Хэвлэлийн хүрээлэнгээс "Мэдээллийг мэдэж ашиглая" сургалт зохион байгууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.