Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирус: 800 хүн өвчилж, 25 хүн нас барлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 20 секунд

Хятад улсад тархсан вирусээр 840 хүн өвчилж, 25 хүн нас бараад байна. Үүний ихэнх нь Хятадын Хүбэй мужид байгаа юм.

Удахгүй Хятадын цагаан сар болохтой холбогдуулан вирус тархахаас сэргийлж Үхань хотын нийтийн тээврийн хэрэгслүүдийг хаасан. Бээжинд баярын томоохон арга хэмжээнүүдийг цуцалж, киноны нээлтийг хойшлуулан, Хориотой хотыг түр хаагаад байгаа.

Хонконг олон улсын багт наадам, жил бүр зохион байгуулдаг хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээ цуцалжээ.

Вирус Хятадын томоохон хотуудад тархахаас гадна АНУ, Өмнөд Солонгос, Тайван, Макаод тус бүр нэг, Таиландад дөрөв, Япон, Хонконгт хоёр хүн өвчилсөн тохиолдол гарчээ.

Вирус туссан тохиолдолд илрэх шинж тэмдгүүд:

  • амьсгалын замын өвчлөл
  • халуурах
  • ханиах
  • амьсгал тасалдах
  • амьсгалахад хүндрэлтэй байх

Дэвсгэр мэдээ

Корнавирус бол вирусийн нэг бүл. Гэхдээ корнавирусын төрлөөс зөвхөн зургаа нь л хүнд халдварлах боломжтой байдаг. Харин шинэ вирус долоо дахь нь болж байгаа юм.  

2002 онд Хятадад гарсан корнавирусээр үүсгэгддэг хүнд хэлбэрийн амьсгалын замын хам шинжээр 8.098 хүн өвчилснөөс 774 нь нас барсан байдаг.

Өвчний вирус анх Ухань хотын далайн гаралтай бүтээгдэхүүний захаас илэрчээ.

Эх сурвалж: BBC, China daily

Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр шийднэ
Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр шийднэ
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.