Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лу.Болд: С.Шаарийбуу гуайтай хамтдаа хэвлэлийн уулзалт хийхэд бэлэн байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 54 секунд

2006 онд Малайзад онц хэргийгээр амиа алдсан Ш.Алтантуяа агсны хохирлын төлбөрийг Малайзын шүүхээс олгосон ч УИХ-ын гишүүн асан Сүхбаатарын Батболд, Консулын газрын дарга Я.Ариунболд нар авч, Гадаад харилцааны сайд Лувсанвандангийн Болд Малайзад буулт хийсэн талаарх мэдээлэл цахим орчинд нийтлэгдэж, олны шүүмжлэлийг дагуулсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Лу.Болд цахим хуудаснаа тайлбар хийжээ. Түүний тайлбараас онцлох эшлэлүүдийг онцолж байна.

-"Сошиал ертөнцөд намайг хүний санаанд багтамгүй гэмт хэрэгт гүтгэж, хүний ёсноос гадуур гаж сэтгэлээр доромжлон гүтгэжээ. Ухамсартай бүх амьдралаа хүний эрхийн төлөө тэмцэлд зориулсан миний хувьд энэхүү аймшигт аллагын талаар өөрийн байр сууриа ямагт тодорхой илэрхийлж ирсэн. Монголын төр хохирсон иргэнийхээ төлөө арслан бар шиг арсалдах учиртай юм.

-Миний зүгээс С.Шаарийбуу гуайг боломжийнхоо хэрээр дэмжиж төсөөлшгүй зовлонтой нөхцөлд үүрч байгаа ачааг нь нимгэлэхэд анхаарч, хүчин зүтгэж ирсэн нь бодит үнэн.

-Монгол төрийн гарамгай зүтгэлтэн түүний гэгээн дурсгалыг санаж, би шүүхээр нэр төрөө албан ёсоор сэргээлгэх болно. Энэхүү увайгүй гүтгэлгийг түгээсэн Д.Сэрдарам гуай нотлох баримтуудаа шүүх дээр аваад очоорой.

-Би нэг удаа Малайзад Олон улсын хүний эрхийн хуралд зориуд хувиараа очиж талийгаачийн амь насыг эрх баригчдаас нь нэхсэн. Цаазын ялын эсрэг хурал байсан бөгөөд, энэ хэргийн жишээн дээр цаазын ялаар халхавч болгож хуулийн цоорхойг ашиглаж байгааг анхааруулсан юм.

-Малайзад алуурчинд цаазын ял оноосон бөгөөд түүнийгээ гүйцэтгэхийн оронд Австрали руу зугатах боломж өгч, чөлөөтэй байлгаж, ял завшиж байгааг тайлбарласан. Хэрэв тэр этгээд бүх насаар хоригдох ялтай байсан бол Австрали Улс гэмт хэрэгтнийг хүлээлгэн өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн бөгөөд тэр жигшүүрт этгээд зохих шийтгэлээ хүлээж, хэргийн эрүүгийн хуулийн процесс дуусгавар болж дараагийн шатны асуудлууд шийдэгдэх байсан. Энэ талаар намайг гэмт хэрэгтнийг хамгаалсан мэт баахан гүтгэж олон хүнийг төөрөгдүүлж улс төр хийж байсныг санаж байна.

-Хохирогчийн мөнгийг завшсан, өрөөндөө барилцсан ч гэх шиг юу вэ, дотор муухайрчихлаа. Ингэж хүнийг гүтгэж болдог юм уу. С.Шаарийбуу гуайтай хамтдаа хэвлэлийн уулзалт хийхэд бэлэн байна.

ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр цаг үеийн асуудлаар 10.00 цагт мэдээлэл өгнө
ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр цаг үеийн асуудлаар 10.00 цагт мэдээлэл өгнө
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.