Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Замын-Үүдээр орж ирсэн коронавирусын халдварын шинжтэй Өвөрмонгол хоёр иргэнийг өнөөдөртөө багтаан нуцаг буцаахаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Эрүүл мэндийн яамнаас дэлхийн зарим улс оронд бүртгэгдсэн корона вирустэй холбогдуулан цаг үeийн асуудлаар мэдээлэл хийлээ. Замын-Үүдийн хилийн боомтоор орж ирсэн хоёр иргэнээс энэ вирусийн шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар Эрүүл мэндийн яамныхан хэлэхдээ "Зургаан настай охиноо дагуулан Өвөр Монголоос хилээр орж ирсэн эмэгтэйд халуурсан шинж тэмдэг илэрсэн. Мөн охин нь халуунтай байсан учраас тусгаарласан. Шинжилгээг нь Улаанбаатар хот руу тээвэрлэж байгаа. Хариу нь маргааш гарна. Гэхдээ гадаадын иргэн учраас өнөөдөртөө багтаагаад буцааж хилээр гаргахаар болж байна" гэв.  Уг хоёр иргэнтэй хамт автобусанд 17 иргэн зорчиж явсан байна.


 

 

БНХАУ-тай хиллэдэг боомтуудад зорчигчдын биеийн халууныг хэмжиж нэвтрүүлж байна
БНХАУ-тай хиллэдэг боомтуудад зорчигчдын биеийн халууныг хэмжиж нэвтрүүлж байна
 
Түрүү бөхийг 30 саяар байлах Даншиг наадамд Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно
Түрүү бөхийг 30 саяар байлах Даншиг наадамд Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.