УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг БОАЖ-ын сайд байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, улсад их хэмжээний буюу 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татаад байгаа талаар мэдээ хэвлэл мэдээллээр явсан. Энэ талаар тайлбар хийлээ.
Д.Оюунхорол: "Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед дэмжлэг аваад орж ирсэн, гэр хорооллын дулаанаар хангах "Гранд повер" гэх компанийн асуудалтай намайг холбогдуулж, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа гэх мэдээлэл гарсан байна. Энэ байгууллагатай хийсэн гэрээ тухайн үеийн хууль дүрмийн дагуу явагдсан. Намайг яллагдагчаар татсан, хууль, хяналтын байгууллагаар шалгаж байгаа ямар ч асуудал байхгүй.
Тухайн үедээ тэр ажлыг хийх чадамжтай компани байсан. 1,9 тэрбум төгрөгөөр ажлаа сайн хийж гүйцэтгэсэн гэдгийг шалгаж тогтоогоод, энэхүү хэргийг УЕП-ын газраас хэрэгсэхгүй болгосон. Миний хувьд мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Энэ мэдээллийг гаргасан хэвлэл ямар эх сурвалжаас энэ мэдээллийг авсныг мэдэхгүй. Өөрсдөө тайлбар хийх байх аа" гэв.