Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зээлгүй ахмадууд сар шинийн баяраас өмнө 3 сая төгрөгийг бэлнээр олгохыг шаардлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 36 секунд

Ахмадуудын өөрсдийн санаачилгаар байгуулсан тэтгэвэрийн зээлгүй иргэдийн эрх ашгийг хамгаалах түр хорооноос өнөөдөр дахин мэдээлэл хийлээ.

УИХ-ын чуулганы хуралдаанаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан.  Зээлтэй иргэдийн хувьд сайхан мэдээ болсон ч гэлээ зээл аваагүй иргэдийг ялгаварлаж байна хэмээх асуудал одоог хүртэл яригдсаар байна. Үүнтэй холбогдуулан зээл аваагүй ахмадуудын түр хорооноос мэдэгдэл хийсэн. Зээлгүй ахмадуудаа сар шинийн баяраас өмнө 3 сая төгрөгийг бэлнээр олгох хүсэлтээ УИХ-д хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл тодорхой арга хэмжээ авахгүй байгаа учир төрийн 3 өндөрлөгт дахин шаардах бичиг хүргүүлж буйгаа мэдэгдлээ.  

Зээлгүй иргэдийн эрх ашгийг хамгаалах түр хорооны ерөнхий зохицуулагч З.Эрдэнэбаатар: “Манай түр хороо байгуулагдаад 10 хоног болж байна. Төрийн 3 өндөрлөг шаардлагыг хүлээн аваагүй учраас бид дахин мэдэгдэл хийж байна. Өнөөдөр монголын төр ахмадуудынхаа үгийг авахгүй, чихгүй болсон байна. Зээлтэй зээлгүй хэмээн хоёрдмол хууль гаргасанд гомдолтой байна. Миний хажууд өрх толгойлсон эхчүүд сууж байна. ҮАБЗ-ыг тогтолоо эргэн харахыг хүсч байна. Сар шинийн баяраас өмнө 3 сая төгрөгийг бэлнээр олгох шаардлагыг хүлээн аваасай хэмээн төрийн 3 өндрлөгөөс шаардаж байна” гэв.

Зээлгүй ахмадуудын санал бодол:

“Монгол улсад 421 мянга гаруй ахмадууд байна. 1-6 сая төгрөгний зээлтэй 150 мянга гаруй ахмадууд,  огт зээл аваагүй 194 мянга гаруй ахмадууд байна. Энэ мөнгө бол гаднаас зээл, тусламжаар ирж байгаа мөнгө биш, байгалийнхаа баялгийг хувааж байгаа учраас тэгшээр хүртээх ёстой. 6 сая төгрөгийн зээлтэй хүмүүсийн өрийг тэглэж байгаад нь барьцаж байгаа юм биш. Хамгийн гол нь үндсэн хуулиндаа заасан байгалийн баялгийг тэгш хувиарлах үүднээс 1 хүнд 3 сая төгрөгийг өгчихөд болно. 776 тэрбум төгрөгийг хуваах гэж л байгаа бол хүн бүрт тэгш хуваахыг хүсэж байна. Ахмадуудаа битгий ингэж ялгаа ч ээ” гэв.

“Үндсэн хуулийг зөрчилгүйгээр байгалийн баялгийг эрх тэгш хуваах хэрэгтэй. ҮАБЗ-ийн шийдвэр ахмадуудыг талцуулж байна. Зээл аваагүй ахмадуудыг бололцоотой чадалтайдаа зээл аваагүй гэж бодож байгаа байх. Гэхдээ зээл аваагүй нь чадалгүйдээ аваагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Зээлийг тэглэнэ гэдгийг мэдээлэлд ойр байсан хөгшчүүд 10, 11,12 сард маш их зээл авсан байна гэж УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлж байсан. Энэ нь нийтдээ 89 тэрбум төгрөг байна гэсэн. Бид хэн нэгэнтэй барьцаж байгаа юм биш. ҮАБЗ шийдвэрээ дахин хэлэлцэж үзэх ёстой” хэмээн ахмадууд дуу хоолойгоо хүргэж байна.

Тэд энэхүү ХБХ-аас гараад төрийн ордонд орж Өргөдлийн байнгын хорооны даргад шаардлагаа гардуулна гэлээ.

Давосын чуулган 2020: Грета Тунберг VS Трамп
Давосын чуулган 2020: Грета Тунберг VS Трамп
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.