Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Давосын чуулган 2020: Грета Тунберг VS Трамп

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 39 секунд

Давосын чуулган дээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Грета Тунберг нар уур амьсгалын өөрчлөлтийн тухайд эсрэгцсэн байр сууриа танилцууллаа.

Трамп:

Түлш, шингэрүүлсэн байгалийн хий, цэвэр нүүрс, цөмийн эрчим хүч гээд бид бараг хязгааргүй эрчим хүчний урд зогсож байна.

Грета Тунберг:

Хэрвээ бид өнөөдөр ялгаруулж байгаа нүүрсхүчлийн хийн ялгарлыг үргэлжлүүлэн үйлдвэрлэсээр байвал ирээдүйд бүтээхээр зорьж байгаа нүүрсхүчлийн хийн шингээлтийн ялгааг тэглэх зорилго ямар ч үр дүнгүй байх болно. Өнөөдрийнх шиг их хэмжээгээр ялгаруулахаа хэдхэн жил үргэлжлүүлбэл дэлхий даацаа дийлэхээ больно.

Трамп:

Бид бурхны гайхамшигт бүтээл болох байгаль дэлхийгээ хамгаалах үүрэгтэй. Дэлхийн эдийн засгийн форумаас санаачилсан нэг их наяд мод тарих төлөвлөгөөнд АНУ-ын зүгээс нэгдэнэ гэдгээ мэдэгдэж байгаадаа баяртай байна.

Грета:

Мод тарих нь мэдээж сайн зүйл. Гэхдээ нэн шаардлагатай байгаа зүйлсийн хаана нь ч хүрэхгүй. Байгалийг нөхөн сэргээж, ялгаралтыг бууруулахад бүрэн дэм болж чадахгүй.

Трамп:

Өнгөрсөн зуунд тохиосон гайхамшигт зүйлс өнөөдрийн шинийг санаачлагч залуучуудын хажууд хаана нь ч хүрэхгүй. Тэд өмнө нь хэн ч боломжтой гэж итгэмгүй тийм л зүйлсийг бүтээж байгаа. Бид технологиос зугтахын оронд ашиглана.

Грета Тунберг:

Тэдгээр асуудлыг шийдэх технологи өнөөдөр байхгүй. Шинжлэх ухааны хувьд ч бас байх боломжгүй гэж үзэж байна. Тиймээс байхгүй технологид итгэж найдахгүй байхыг бидний зүгээс хүсэж байна.

 Эх сурвалж: CNN

Хөргөлт, агааржуулалтын болон хөөсөнцөрийн үйлдвэрийн тоног төхөөрөмж импортлогч иргэдийн анхааралд
Хөргөлт, агааржуулалтын болон хөөсөнцөрийн үйлдвэрийн тоног төхөөрөмж импортлогч иргэдийн анхааралд
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.