Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дотооддоо тариалсан улаанбуудайгаар гурилынхаа хэрэгцээг хангахаар төлөвлөж байгаа ч нутгийн 46 хувь гандуу байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр өчигдөр энэ жил дотооддоо тариалсан улаанбуудайгаар гурилынхаа хэрэгцээг бүрэн хангана гэдгийг мэдэгдсэн.

Энэ жил улсын хэмжээнд 312.8 мянган га талбайд үр тариа тариалсан байна. Үүнээс 272.8 мянган га-д улаанбуудай, 12.9 мянган га-д төмс, 15.9 мянган га-д хүнсний ногоо, 87.2 мянган га-д малын тэжээл, 148.5 мянган га-д тосны ургамал, нийт 577.5 мянган га талбайд тариалалт хийжээ. Тэгвэл өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад 60.7 мянган га-аар буюу 10.5 хувиар тариалалт буурсан байна.

Эдийн засагч Н.Энхбаяр “Хүнсний барааны тухайд байгаль цаг уур тааламжтай байсан тул хүнсний хомсдол бий болоогүй. Гэсэн ч энэ зун тариалангийн бүс нутагт гантай, хуурайшилт их байсан учир намар хураан авах ургац багасвал ирэх хавар хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа гурилан бүтээгдэхүүний үнэ өсөх магадлалтай болж байна шүү дээ” гэж байлаа.

Цаг уурын байгууллагаас гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдлыг авч үзвэл, наймдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу, 54 хувьд хэвийн гэж дурджээ. Хэрэв энэ намар ургац хураалт багасвал хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх эрсдэл дагуулж буй.

“Эко тауэр“-ын 26 давхрын рестораны террасаас хүн унаж нас баржээ
“Эко тауэр“-ын 26 давхрын рестораны террасаас хүн унаж нас баржээ
 
Автомашин дотроос зураг авч 102 апплейкшнд илгээсэн тохиолдолд ХҮЧИНГҮЙД ТООЦОГДОНО
Автомашин дотроос зураг авч 102 апплейкшнд илгээсэн тохиолдолд ХҮЧИНГҮЙД ТООЦОГДОНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.