Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Канад Улсын Саскачеваны их сургуультай жимс жимсгэний чиглэлээр хамтарч ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх-Экко фарм” төслийн хүрээнд хамтын ажиллагааны уулзалт боллоо.

Канад улсын Саскачеваны их сургуулийн Ургамал судлалын тэнхимийн зөвлөх профессор, доктор Боб Борс, судлаач Анже Швара нар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Баянжаргал, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Н.Баярсүх, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Т.Атарсайхан, Жимс, чимэглэлийн ургамал судлалын секторын эрдэмтэн, судлаачидтай уулзав.

Уулзалтаар УГТЭШХ-гийн жимс жимсгэний судалгааны талбайд ажиллаж, хүйтэнд тэсвэртэй жимсний сортуудыг Монгол орны нөхцөлд нутагшуулах боломжийг хэлэлцэв. Мөн манай улсад хийгдсэн жимс, жимсгэний сортуудын туршилтын үр дүнд шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Түүнчлэн Төвийн бүсийн жимс, жимсгэний аж ахуй, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол орны уур амьсгалд тохирсон, хүйтэнд тэсвэртэй жимсний сортуудыг нутагшуулах, судалгаа шинжилгээг эрчимжүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийг шинэлэг шийдлээр дэмжих чиглэлд ажиллахаар талууд санал нэгдлээ.

ААРУУЛЫГ АМТЛАХ МӨЧИД хүүхэлдэйн жүжиг энэ амралтын өдрүүдэд Улсын хүүхэлдэйн театрт тоглогдоно
ААРУУЛЫГ АМТЛАХ МӨЧИД хүүхэлдэйн жүжиг энэ амралтын өдрүүдэд Улсын хүүхэлдэйн театрт тоглогдоно
 
Д.Лүндээжанцан: 2008 онд “Эрдэнэтээс гадна хоёр, гурван саалийн үнээтэй болох хэрэгтэй“ гээд Оюутолгойн гэрээ рүү бүгд орсон
Д.Лүндээжанцан: 2008 онд “Эрдэнэтээс гадна хоёр, гурван саалийн үнээтэй болох хэрэгтэй“ гээд Оюутолгойн гэрээ рүү бүгд орсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.