Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ААРУУЛЫГ АМТЛАХ МӨЧИД хүүхэлдэйн жүжиг энэ амралтын өдрүүдэд Улсын хүүхэлдэйн театрт тоглогдоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Нүд алдам уудам талдаа хүлэг морь унан амьдарч ирсэн монгол зон олонд эрт дээр үеэс өнөө хүртэл амтархан иддэг байсан ааруул гэх нэгэн цагаан идээ байдаг. Одоогийн Монгол улсын нийслэлд байх Чингис хаан олон улсын нисэх буудал дотор солонгос, монгол гурван хүүхэд уулзаж хамтдаа ааруул идэнгээ 13-р зууны үеийн Монголын хээр талаар аялах болно!

Монголын түүхэн дэх хамгийн ухаалаг, зоригтой Хутулун гүнж, Күрёгийн хаан болон Юань гүрний Монгол гүнжийн дундаас мэндэлсэн ханхүү, мөн Монголын эртний түүхэнд гардаг ухаалаг охин гурав учирч гайхалтай цаг хугацааны аялал өрнөх болно.

Энэхүү жүжиг нь Монгол Солонгос хоёр орны хүүхэлдэйн уран бүтээлчид хамтран туурвисан гэдгээрээ онцлог юм. Тодруулбал Монгол Улсын Хүүхэлдэйн театр Солонгос Улсын Чунчон хотын хүүхэлдэйн театртай хамтран БНСУ-ын Азийн Үндэсний Соёлын төвийн дэмжлэгтэйгээр ААРУУЛЫГ АМТЛАХ МӨЧИД хүүхэлдэйн жүжгийг туурвисан бөгөөд уг жүжиг нь өнгөрсөн 5 сард Солонгос Улсад нээлтээ хийсэн бол энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Монгол Улс дахь нээлээ хийх гэж байна.

Ж.Баярмаа: Би даргалах гэж дарга болохгүй. Ухрахгүйгээр тэмцдэг, урагшилдаг, манлайлдаг дарга байна
Ж.Баярмаа: Би даргалах гэж дарга болохгүй. Ухрахгүйгээр тэмцдэг, урагшилдаг, манлайлдаг дарга байна
 
ТББХ: Евразийн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлахыг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ
ТББХ: Евразийн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлахыг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.