“Милк фестиваль”-ийг зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Дэлхийн 50 гаруй улсад 2001 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 01-ний өдрийг “Дэлхийн сүүний өдөр” болгон тэмдэглэж, сүү, сүүн бүтээгдэхүүний шим тэжээл, ач холбогдлыг сурталчлан таниулдаг уламжлалтай. Дэлхийн сүүний өдрийг Монгол Улс 2016 оноос хойш уламжлал болгон тэмдэглэж ирсэн юм. Энэ жилийн Дэлхийн сүүний өдрөөр “Милк фестиваль”-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн Дэлхийн сүүний өдрөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах “Милк фестиваль-2026” арга хэмжээний хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдлыг сурталчлах, “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийг дэмжих болон хүүхэд багачуудад эрүүл хүнсний зөв дадал олгох төрөл бүрийн үйл ажиллагаа болох юм байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг чанартай сүүгээр хангах зорилгоор “Өдөр бүр нэг аяга сүү” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэ хөтөлбөрт 18 аймгийн ерөнхий боловсролын 378 сургууль, 192 цэцэрлэгийн хүүхдүүд хамрагдаад байна.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас сүүний хэрэглээг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих, нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор сүүний урамшууллыг олгож байна. Сүүний урамшууллын гол зорилго нь импортын хуурай сүүний хэмжээг багасгах, дотоодын үйлдвэрүүд, малчин, фермерүүдээ дэмжихэд чиглэдэг юм. Мөн сүү бэлтгэлийн тогтолцоог анхан шатнаас эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх үе шатанд чанар, стандартын шаардлагад нийцүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

ОБЕГ-аас 11.30 цагт мэдээлэл хийнэ
ОБЕГ-аас 11.30 цагт мэдээлэл хийнэ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!