Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын дарга Х.Нямбаатар: Миний бие эрүүл саруул ажлаа хийгээд байж байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

May be an image of 1 person, newsroom and text that says 'ubn ปอก ubn H0Y Юy6AИHA? 6AЙHA? ubn ubn U on ubn ubn uba ub 0'

Цахим орчинд өнөөдөр “Хотын дарга Х.Нямбаатар эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн үү” гэх мэдээлэл гарсан. Үүнд тэрбээр дараах тайлбарыг өглөө.

“Хятадын тавиул гэж хэдэн өдөр гүтгэсэн. Гартаа хутга барьчихсан байгаа зураг эвлүүлсэн байсан. Үндэсний хороо, ЗГ-ын тогтоол, УИХ-ын тогтоол батлагдахаар Нямбаатар хулгай хийж байна гэнэ. Шүүхээр таслагдаж, хугацаанаасаа өмнө шоронгоос суллагдсан ялтан гүтгэж дайрна. Эх орноосоо оргон зайлсан хүчирхийлэгч нөхөр гүтгэж доромжилно.

Өнөөдөр бас нэг сэтгүүлч мэдэн будилсан өнгө аястай худал мэдээлэл тарааж байна.

Хий хоосон гүтгэж доромжлохын оронд баримт нотолгоо гаргаж ирээд хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй.

Иргэд, олон нийт нүдтэй дээ. Миний бие эрүүл саруул ажлаа хийгээд байж байна гэдгээ хэлье” гэжээ.

Улаанбаатарт 21 хэм дулаан байна
Улаанбаатарт 21 хэм дулаан байна
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -10 хэм хүйтэн байна
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -10 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.