Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дөлгөөн нуур” орчимд байрлах ЕБ-ын 4 дүгээр сургуулийн ойролцоох хуучны орон сууцны барилгын үзэмжийг сайжруулахыг онцгойлон ҮҮРЭГДЭВ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 17 секунд

May be an image of 6 people and text that says 'ubn U కేల ubn Юy Юy6AЙHA? 6AЙHA? บริกจ U uon ubn u Ubn บก'

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр есөн дүүргийн удирдлагатай уулзаж, хот, нийтийн аж ахуйн чиглэлээрх үйл ажиллагаагаа сайжруулах үүрэг даалгавар өглөө. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүд рүү есөн чиг үүргийг шилжүүлсэн. Үүнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэр, цуглуулалт, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчилгаа, хөшөө дурсгал, усан оргилуурын арчилгаа зэрэг чиг үүргийг дүүргүүд хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр есөн дүүргийн удирдлагатай хотын дарга уулзахдаа дээрх хүлээж авсан чиг үүргээ чанартай биелүүлэх талаар санал зөвлөмж өглөө. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ нь ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг. Дүүргүүд болон ААНБ хамтарч, хуучны орон сууцны барилгуудын өнгө үзэмжийг сайжруулж, гадна фасадын шинэчлэл хийхийг хотын дарга Х.Нямбаатар уулзалтаар онцоллоо. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн “Дөлгөөн нуур” орчимд байрлах ЕБ-ын 4 дүгээр сургуулийн ойролцоох хуучны орон сууцны барилгын үзэмжийг сайжруулахыг онцгойлон үүрэг болгов.

May be an image of 6 people, people studying, newsroom and text

Хоёрт, дүүргүүдийн ногоон байгууламжийн арчилгааны зардлыг төсвийн тодотголоор нэмэгдүүлсэн. Ногоон байгууламжийн арчилгаа, цэвэрлэгээг мөн чанаржуулах нь зүйтэй. Гуравт, эзэнгүй нохой, муурын устгалд анхаарахыг санууллаа. Ойн бүсээс гадна хотын гол, гудамж талбай, орон сууцны хороолол дунд эзэнгүй нохой, муур олширч байгааг цэгцлэхийг үүрэг болголоо. Дөрөвт, нийслэлээс ирэх таван жилд хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөөг баталж, хог ялган ангилахыг хэвшүүлнэ. Тиймээс хороод хог тээвэрлэлтээ чанаржуулж, хог хаягдлаа цаг тухайд нь тээвэрлэж хэвшихийг санал болголоо. Үүрэг даалгаврын биелэлтийг хотын дарга Х.Нямбаатар биечлэн явж шалгана гэдгээ уулзалтын төгсгөлд хэлсэн юм.

May be an image of 4 people, newsroom and text that says 'ubn U ubn U 0ก ubn Юy6AИHA? Юy 6AЙHA? uen ubn u A ubn'

Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, орчныг ариутгана
Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, орчныг ариутгана
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.