Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, орчныг ариутгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

ImageНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар есөн дүүргийн удирдлага болон холбогдох хэлтсийнхэнтэй уулзаж, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Туул, Сэлбэ, Дунд гол, Наран, Толгойт, Улиастайн гол зэрэг Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг чанартай зохион байгуулахыг төвийн зургаан дүүргийн удирдлагад үүрэг болголоо. Налайх, Багануур, Багахангай дүүргийг төв магистрал замын дагуух хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэхийг үүрэг болгов. Нийслэл, есөн дүүргийн хэмжээнд гол ай сав, байгаль орчиндоо хог хаягдал хаяхгүй байх чиглэлээр соён гэгээрүүлэх ажил, контент зэргийг бэлтгэж, түгээнэ. Голын ай сав дагуу шороо асгадаг байдалд хяналтыг сайжруулж, гол руу бохирдол урсгаж экологийн доройтолд оруулах нөхцөл байдал үүсвэл тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хуулийн хариуцлага хүлээдэг.

Түүнчлэн энэ жил ойн бүсэд хуурайшилт их байгааг анхаарч, ойн бүсийн цэвэрлэгээг зохион байгуулах, ялангуяа ойн бүсэд гал түймрийн шалтгаан болдог төрөл бүрийн шил, тамхины иш, хийн түлшний лааз зэргийг цэвэрлэхийг онцоллоо.

Мөн Улаанбаатар хотын ойр орчимд карьер ухсан газруудад хамтарсан шалгалт явуулж, нөхөн сэргээлт хийж байгаль орчноо хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэхийг хотын дарга Х.Нямбаатар хэллээ.

Түймрийн голомтод 429 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна
Түймрийн голомтод 429 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна
 
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.