Цагдаагийн байгууллагад энэ сарын 27-ны өдрийн 10.00 цагийн орчимд Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант багийн нутагт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн сурагч хаалганд цохиулж баруун нүдэндээ гэмтэл авсан гэх мэдээлэл бүртгэгдсэн. Одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжилж байна. Хохирогч энэ сарын 28-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд нүдний хагалгаанд орсон байна.
Холбогдох албан тушаалтнууд энэхүү ноцтой асуудлыг үл ойшоож байгаад ар гэрийхэн нь гомдолтой байгаа тул хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж эхэлжээ.
Хүүгийн эгч "10:30 цагт биеийн тамирын хичээлийн дараа анги руугаа явж байхад нь багш нарын өрөөнөөс хаалга хүчтэй савж гарч ирээд дүү маань оногдсон. Нүд рүү нь хаалганы бариул орсон аймшигтай осол гарлаа. Нэг нүд нь найдваргүй болсон гэж эмч нар ярьж байна. Дүүгийн минь нэг нүд нь ухагдаж, хараагүй болсон. Тэр бариул 1 см цаашаа явсан бол тархи нь гоожих байсан гэж эмч хэлсэн. Аав, ээж хоёр нь юм ярих ч тэнхэлгүй, шоконд орчихсон. Сургуулийн орчин өөрөө аюулгүй байх ёстой. Гэтэл боловсролын салбарынхан арьсаа хамгаалаад "харамсаж байна" гэж үг хэлэхээс өөр зүйл алга. Боловсролын сайдын дугаарыг олоод залгатал утсаа авахгүй болохоор нь мессеж бичсэн. Хариу байхгүй. Өчигдөр Боловсролын газрын дарга Цогзолмаа руу ярьсан. Ирээд уулзаач гэтэл бас байхгүй. Салбарын хүмүүстэй нь ярих гэж заавал хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандах ёстой юм уу" гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!