Архидан согтуурсан үедээ бусдын амь насыг хохироож, зугтсан этгээдийг олж тогтоожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

“Хэвлийдээ хутгалуулсан хүн нас барсан” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу энэ сарын 21-ний өдрийн 23.50 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 59 настай эрэгтэй хамт архидан согтуурч байсан 57 настай, эрэгтэйн хэвлийд хутгалж, амь насыг нь хохироон хэргийн газрыг орхин зугтсан байсныг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн байна.

Хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Энэ оны эхний 6 сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 18.7 хувь буюу 5091 гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Иймд архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.

Зам засвар шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахыг чиглэл болгов
Зам засвар шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахыг чиглэл болгов
 
НӨАТ: 5-30 сая төгрөгийн нэг азтан тодорлоо
НӨАТ: 5-30 сая төгрөгийн нэг азтан тодорлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!