Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ломбардууд зээлийн хүүгийн дээд хэмжээнээс өндөр хүүтэй зээл олгож, нэмэлт төлбөр шимтгэл тооцож байжээ

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 6 секунд

Санхүүгийн зохицуулах хорооноос энэ онд мөнгөн зээлийн хүүгийн дээд хэмжээг 4.5 хувь байхаар хэвээр хадгалсан байдаг. Харин ломбард буюу мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид тогтоосон дээд хэмжээнээс илүү буюу 5-8 хувийн хүү тооцож буй юм. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооноос Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлан мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулахад баталсан зээлийн хүүгээс илүү хүү тооцон зээл олгосон, нэмэлт төлбөр, шимтгэл хураамж авсан, бүртгэлгүй салбар нээн ажиллуулсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 516 этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчээр бүртгүүлсэн байна. Санхүүгийн зохицуулах хорооноос эдгээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тавих хяналт шалгалтыг жилийн хугацаанд үргэлжлүүлэх юм байна.

Т.Доржханд: Хамтарсан ЗГ гэрээнийхээ дагуу маш сайн ажилласан. Үр дүнд нь хөрөнгө оруулалт нэмэгдэж, 2028-2030 он гэхэд эрчим хүчний хараат бус улс болох болно
Т.Доржханд: Хамтарсан ЗГ гэрээнийхээ дагуу маш сайн ажилласан. Үр дүнд нь хөрөнгө оруулалт нэмэгдэж, 2028-2030 он гэхэд эрчим хүчний хараат бус улс болох болно
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.