СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

УИХ-ын өчигдрийн (2025.11.16) чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн холбогдох тогтоолуудыг баталсан. Үргэлжлүүлэн шинээр томилогдсон албан тушаалтнууд ажлаа хүлээн авч, Улсын Их Хурлын тогтоолыг танилцуулах үйл ажиллагаа Санхүүгийн зохицуулах хорооны хүндэтгэлийн танхимд боллоо.

УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Түндэвийн Жамбаажамцыг томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас Дэмбэрэлдашийн Баярсайханыг чөлөөлсөн бол мөн хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Булганы Саруул, Шагдаржавын Хандсүрэн нарыг томилсон юм.

Түүнчлэн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас Баасанжавын Батхишиг, Баярсайханы Баярдаваа, Нямандэлэгийн Мандуул нарыг тус тус чөлөөлсөн.

Тогтоолд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргаар Мягмарсүрэнгийн Буяндэлгэрийг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнээр Оюунтөгсийн Оч, Чимэдийн Сайханбилэг, Соронзонболдын Халиунаа, Болдбаатарын Энхбаяр нарыг тус тус томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас Равсалын Ринчинбазарыг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас Болдын Амарсанаа, Дүгэрээгийн Цэрэнбадам, Жадамбаагийн Эрдэнэбилэг нарыг тус тус чөлөөлж байгааг дурджээ.

ҮСХ-ны зөвлөлийн шинэ 6 гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав
ҮСХ-ны зөвлөлийн шинэ 6 гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав
 
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!