Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал Төв талбайд өнөөдөр 17.00 цагаас үргэлжилнэ. Учир нь түүний 20 гаруйхан настай хүү найз охиндоо хэдэн 10 сая төгрөгийн үнэтэй цүнх, хувцас бэлэглэж, мөн төрсөн өдрөөр нь 20 сая төгрөг шилжүүлсэн нь татвар төлөгчдийн мөнгөөр туйлж байна, орлогоо нотол гэх асуудлыг дагуулж байгаа юм.
Тиймээс "Огцрох Амархан" жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс шаардлагыг хэвлэмэл байдлаар Улсын Их Хурал дахь намуудын бүлэг, зөвлөл, удирдагч нарт хүргүүлсэн. Зарчмын шаардлагуудад нэгдсэн жагсагч, дэмжигчдийн мэдэх эрхийг хангахын тулд жагсаалаас гарсан албан бичиг, түүнд ирсэн хариу зэргийг шуурхай, ил тод, нээлттэй мэдээлж байх болно гэж мэдээллээ.
Мөн тун удахгүй Улсын Их Хурлын гишүүдэд илгээх шаардлагаа ч нээлттэй байршуулах тул та бүхэн өөрсдийн сонгосон гишүүд, улс төрийн намуудыг жагсаалын шаардлагыг дэмжихэд уриалаарай гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!