Б.Нацаг: Би аль ч утгаараа жагсаалыг эсэргүүцээгүй шүү. Жагсагч залуусаараа харин ч бахархаж байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

"Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоу нэвтрүүлгийн оролцогч Б.Нацаг "Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийн 42 км ангилалд амжилттай гүйж бариандаа орсон юм. Тэрбээр бариандаа орсны дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Залуучууд сүүлийн 2 долоо хоногт талбай дээр жаахан онцгүй зүйл дээр цуглаж байсан. Харин өнөөдөр энд маш гоё эрч хүчтэй харагдаж байна. Ийм гоё зүйлийн төлөө цуглаж байгааг харах сайхан байна" хэмээсэн нь цахим орчинд зарим иргэдийн шүүмжлэлийг дагуулсан. Тэгвэл тэрбээр энэ үгэндээ өөрийн цахим хаягаараа дамжуулан тайлбар хийжээ. Тайлбарт " Марафоны дараа өгсөн ярилцлага маань буруу ойлголт өгсөнтэй холбоотойгоор хувиасаа залруулга хийх хэрэгтэй гэж бодлоо. Би аль ч утгаар нь жагсаалын эсрэг байр суурь илэрхийлээгүй бөгөөд миний хэлэх гэсэн санаа нь Монголын залуучууд тэмцэх хэмжээнд хүртлээ туйлдаж, олон өдрийн турш нэгдэн цуглаж, улс орны хувьд хүндхэн бөгөөд чухал өдрүүд өнгөрч байсан бол зөвхөн марафонтой тэр өдөр эерэг зүйл дор баяр хөөр дүүрэн нэгдэцгээсэн. Тэр олон залуусыг хараад маш ихээр бахархсан гэсэн санааг хэлэхийг хүссэн юм. Би хамтдаа марафонд оролцсон нас насны гүйгчдээрээ ч бахархаж байна. Мөн үе тэнгийн жагсагч залуучуудаараа ч бахархаж байна. Тэр ярилцлагыг өгөх үед би дөнгөж 42 км замыг гүйж дуусаад амьсгаа ч авч амжаагүй байсан тул санал бодлоо цэгцтэй илэрхийлж чадаагүй нь миний алдаа дутагдал мөн билээ. Аливаа зүйлийг зөв талаас нь ойлгож, тунгаадаг та бүхэнд баярлалаа. Бүгдэд нь хайртай шүү" хэмээжээ.

Н.Учрал: Зөвшөөрлийн хуулиар бүх төрлийн бооцоот тоглоомын зөвшөөрлийг хориглоно
Н.Учрал: Зөвшөөрлийн хуулиар бүх төрлийн бооцоот тоглоомын зөвшөөрлийг хориглоно
 
ШУУРХАЙ: Ерөнхий сайд хамтарсан Засгийн газарт ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэх тогтоолоо маргааш албажуулж УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
ШУУРХАЙ: Ерөнхий сайд хамтарсан Засгийн газарт ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэх тогтоолоо маргааш албажуулж УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
Сэтгэгдэл (13)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!