Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөр сошиал хуудсаараа өндөр үнийн дүнтэй цүнх, хувцас, бөгж, машин зэргийг бэлгэнд авсан талаараа нийтэлсэнтэй холбоотойгоор олон нийтийн дунд тэднийг төсвийн мөнгөн дээр "туйлж" байж болзошгүй гэх асуудлыг дэвшүүлж улмаар "Огцрох амархан" жагсаал Сүхбаатарын талбайд 10 дахь өдрөө үргэлжилж буй юм.
Жагсаалд оролцож байгаа эдийн засагч Ц.Лут-Очир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг худуудтай нь хамт шалгуулахаар АТГ-д өгсөн байдаг. Улмаар түүнийг үл таних гурван этгээд зодож эрх чөлөөнд нь халдсан байна. Өнгөрсөн шөнө буюу тавдугаар сарын 24-25-нд шилжих шөнө түүний биед халдсан талаар тэрбээр твиттертээ жиргэжээ.
Энэ тухай "Орцныхоо үүдэнд гурван залууд зодууллаа. 102-д цагдаад дуудлага өгчихөөд хүлээж байна. 20 минут боллоо. Эд нар үнэхээр яахаас ч буцахгүй улайрчээ. Ийм заваан юмыг нураах гэж яваа" гэжээ. Мөн тэрбээр, "Дуудлагын цагдаа а/д Б ирээд ажлын цагаар Баянгол дүүргийн 1-р хэлтэст очиж байцаагчид мэдүүлэг өгч гомдлоо гарга гэж зөвлөв. Тэгснээ хацар хэгзэрч цус гарсанг цагдаа харсан, би гомдлоо гаргана гэсээр байхад дуудлага гэмт хэрэг зөрчлийн шинжгүй байна гээд хэрэг хаалаа гэх юм" гэжээ.
Орцныхоо үүдэнд 3 залууд зодууллаа. 102-д цагдаад дуудлага өгчихөөд хүлээж байна. 20 минут боллоо. Эд нар үнэхээр яахаас ч буцахгүй улайрчээ. Ийм заваан юмыг нураах гэж яваа. pic.twitter.com/5rbKMs5l9b
— Lutaa (@LutochirT) May 24, 2025
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!