Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ОГЦРОХ АМАРХАН” жагсаалын өргөтгөсөн шаардлагыг УИХ-ын гишүүдэд хүргүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

"Огцрох амархан" иргэдийн жагсаал өнөөдөор долоо дахь өдрөө үргэлжлэх юм. Жагсагчид өргөтгөсөн шаардлагаа өнөөдрөөс эхлэн УИХ-ын гишүүдэд хүргүүлэхээр бэлтгэжээ.

Тодруулбал, шаардлагад дараах гурван зүйлсийг тусгажээ.

1. Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрох санаачилга үл гаргах тохиолдолд Үндсэн хуулийн 43.1-т заасан эрх хэмжээг хэрэгжүүлж, УИХ-ын гишүүдийн Ерөнхий сайдыг огцруулах албан саналд нэгдэж гарын үсэг зурах

2. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулсны дараа шинээр байгуулагдах Засгийн газрыг Эвслийн ЗГ байгуулагдахыг тууштай эсэргүүцэж парламент дахь олон ургалч байдлыг дэмжсэн иргэдийн улс төрийн намуудад хүлээлгэсэн захиалгыг биелүүлэх

3. Албан тушаалтны бус тогтолцооны тогтвортой байдлыг дэмжиж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй байхыг тус бүр шаардаж байна.

Дорнод аймгийн Халхгол сумаас “Огцрох амархан“ жагсаалд нэгдэж эхэлжээ
Дорнод аймгийн Халхгол сумаас “Огцрох амархан“ жагсаалд нэгдэж эхэлжээ
 
З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай
З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.