УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж, гарын үсгээ зурахаа мэдэгдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан "Огцрох амархан" жагсаал төв талбайд үргэлжилж буй. Жагсаалын үеэр зарим УИХ-ын гишүүд шаардлагыг дэмжиж, гарын үсгээ зурж эхэлсэн.

Тодруулбал С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Ж.Золжаргал, Ж.Баярмаа нарын гишүүд гарын үсгээ зураад байв. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн гарын үсгээ зурсан байна.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Ёс зүй алдагдсан газарт хуульт ёс нуран унадаг. Тиймээс Ёс зүй, шударга байдлыг шаардаж байгаа иргэдийн "Огцрох амархан" шаардлагыг дэмжиж байна. Өмнө нь ч Ч.Лодойсамбуу гишүүн нартай хамтран Ерөнхий сайдыг огцруулах шаардлагад гарын үсэг зурсан минь хэвээр байгаа.

Миний хувьд орон нутагт ажиллаж байгаа учраас нийслэлд очоод зурах болно. Тиймээс намайг Монгол Улсын Их хурлын гишүүний хувьд "Ерөнхий сайдыг огцруулах шаардлага"-д гарын үсэг зурсанд тооцож болно.

Хотын дарга Х.Нямбаатар сард 3 орчим сая төгрөгийн цалин авдаг гэв
Хотын дарга Х.Нямбаатар сард 3 орчим сая төгрөгийн цалин авдаг гэв
 
Трансформаторт гарсан түймрийн улмаас таван автомашин, 9 мотоцикл шатжээ
Трансформаторт гарсан түймрийн улмаас таван автомашин, 9 мотоцикл шатжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!