2025-2026 оны хичээлийн жилийн нээлт өнөөдөр эхэлсэн билээ. УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн хичээлийн шинэ жилийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр мэндчилгээндээ "Ерөнхий боловсролын сургуулийн бага ангид элсэн орж байгаа, анги дэвшиж байгаа, төгсөх ангид суралцаж байгаа өхөөрдөм бяцхан сурагч, золбоо дүүрэн оюутан залуус, шинжлэх ухааны аянд хөтлөн яваа эрдэм оюуны түүчээ болсон Монголын мянга мянган багш нартаа 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Мэдлэгт оройгүй байдаг тул эрдэмтэн багш нараасаа шамдан суралцаж буй эрхэм дүү нартаа арвин амжилтыг хүсэн ерөөе. Боловсролын салбарын шинэчлэл, өөрчлөлт болон тэгш хүртээмжийн төлөө дуу хоолой, санаа бодлоо нэгтгэн хамтдаа хөгжицгөөе" гэжээ.