Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Гэгээн муза-18” театрын наадмыг тавдугаар сарын 16-24-нд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. Энэ үеэр, “Гэгээн муза” академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа, "Энэ жилээс бид онлайнаар бүтээлүүдээ авахаар шийдвэрлэж, нэгдүгээр шатанд нийт 92 бүтээлийг онлайнаар хүлээж авсан. Энэ жил үндсэн 4 төрлөөрөө явагдана. Нэмээд энэ жилээс хүүхэлдэйн жүжгийн төрлийг оруулж эхэлсэн. Гэхдээ номинацаар бус зөвхөн бүтээлээр нь шалгаруулна. Нэгдүгээр шатанд шалгарсан ч өөрсдийн хувийн шалтгаанаас болоод оролцож амжихгүй болсон хэд хэдэн бүтээл байгаа. Тухайлбал, УДЭТ-ийн Тэнгэрийн хүү жүжиг шалгарч өрсөлдөхөөр болсон байсан ч Унгар Улсад аялан тоглолтоор яваад тайз нь амжиж ирэхгүй байгаа учраас энэ удаагийн Гэгээн муза наадмыг өнжиж байгаа" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!