Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эмэгтэйн кейс“ УСК аравдугаар сарын 13-нд нээлтээ хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор, "Монголд зочлох жил"-ийн хүрээнд зохион байгуулагдсан драмын урлагийн шилдгийг шалгаруулах "Гэгээн Муза 17" олон улсын театрын наадам өчигдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр боллоо.

Наадмын шүүгчдийн нэрэмжит цомын эзнээр УДЭТ-ын "Сычуаны сайн хүн" жүжгийн Шэнти- ШуйТа-н дүрээр жүжигчин Т.Хулан тодорсон юм.

Тэгвэл жүжигчин бүсгүйн дараагийн дэлгэцийн уран бүтээл болох "Эмэгтэйн кейс" УСК аравдугаар сарын 13-ны өдөр нээлтээ хийхээр болжээ. Уг УСК-ны найруулагчаар түүний нөхөр зохиолч, найруулагч Д.Галбаяр ажилласан байна.

Мөн жүжигчин Т.Хулан уг кинон дээр гол дүр бүтээхээс гадна продюсероор ажилласан ба түүний продюсерлэж буй 4 дэх кино аж. "Эмэгтэйн кэйс" киноны гол дүрүүдэд МУСТА Т.Хулан МУГЖ А.Цэгмэд, МУСТА Т.Бархүү, МУСТА Э.Батнямбуу, МУСТА О.Долгор нар ажиллажээ.

Н.Учрал: Киоск машин дээр автотээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээг 10 байршилд нэвтрүүлсэн
Н.Учрал: Киоск машин дээр автотээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээг 10 байршилд нэвтрүүлсэн
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна