Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Урлагийн гэр бүл О.Итгэл, Т.Энэрэл нар “Гэгээн Муза“ хүртлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

“Гэгээн муза” академи, Олон улсын театрын институтын Монголын төв хамтран НЗДТГ-ын ивээл дор “Гэгээн муза-18” олон улсын театрын шилдгүүдээ өчигдөр тодрууллаа. Энэ удаагийн драмын төрөлд Монголын урлагийн ертөнцөнд хувь нэмрээ оруулж буй гэр бүл болох найруулагч О.Итгэл, жүжигчин Т.Энэрэл нар "Гэгээн муза" хэмээх нэр хүндтэй шагналын эзэд боллоо.

Тодруулбал, "Про" театрын "Шадар гурван цэрэг" жүжгийн найруулагч О.Итгэл "Шилдэг найруулагч"-аар тодорсон бол тус жүжгийн "Шилдэг эмэгтэй туслах дүр"-ийн шагналыг Констанция Бонасьеийн дүрээр жүжигчин Т.Энэрэл хүртлээ.

ГЭГЭЭН МУЗА-18: МУГЖ С.Болд-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй гол дүр“ шагналын эзэн боллоо
ГЭГЭЭН МУЗА-18: МУГЖ С.Болд-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй гол дүр“ шагналын эзэн боллоо
 
С.Молор-Эрдэнийг оргон зайлах, эд мөрийн баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах үндэслэл бүхий барим мэдээлэл байгаа тул үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болжээ