“Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр“ ТӨААТҮГ-ын ажилтан төсвийг зориулалтын бусаар ашиглаж 61.8 саяын хохирол учруулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Прокурорын байгууллага 2025 оны 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд 150 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 46, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 37, Өмчлөх эрхийн эсрэг 35, Авлигын 7, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 4, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг 2, Эдийн засгийн 1 хэрэг байна.

Тухайлбал, "Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан З.Б нар нь тус газрын үйл ажиллагааг сайжруулах төслийн хүрээнд техник технологийг шинэчилж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд зарцуулах ёстой төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас төсөвт 61.8 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 /Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Завхан аймгийн Алдархаан сумаас Цагаанхайрхан сум, Алтай чиглэлийн 40 км авто зам баригдаж эхэллээ
Завхан аймгийн Алдархаан сумаас Цагаанхайрхан сум, Алтай чиглэлийн 40 км авто зам баригдаж эхэллээ
 
Улаанбаатар хот-2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын алба хаагчдад танилцуулна
Улаанбаатар хот-2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын алба хаагчдад танилцуулна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!