Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГЭГЭЭН МУЗА-18: МУГЖ С.Болд-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй гол дүр“ шагналын эзэн боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

“Гэгээн муза” академи, Олон улсын театрын институтын Монголын төв хамтран НЗДТГ-ын ивээл дор “Гэгээн муза-18” олон улсын театрын шилдгүүдээ өчигдөр тодрууллаа. Энэ удаагийн драмын төрөлд "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагналын эзэн МУГЖ С.Болд-Эрдэнэ боллоо. Тэрбээр "Орфей” театрын "1984" жүжгийн Уинстон Смитийн дүрээр ийнхүү "Гэгээн муза"-д тодорсон юм. Түүний хувьд тайз, дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлж үзэгчдийн сэтгэлд хоногшсон төдийгүй урлагийн салбарын сор болсон жүжигчдийн нэг билээ.

Энэ удаагийн наадамд Нэр дэвшүүлэх комиссын эхний шатны үзлэгт гадаад дотоодын 90 гаруй бүтээл ирснээс 23 бүтээл шалгарч, 4 төрлөөр 21 номинацид нэр дэвшин өрсөлдөж, Монгол, Уганда, Дани, Словяни, Хонг Конг, Япон, Румын, Грек, АНЭУ, Тунис улсын уран бүтээлч, зочин шүүгчид оролцсон юм.

Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэллээ
Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэллээ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.