Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Зоригтбаяр: Бүтээн байгуулалтын ажлаа бүрэн дуусгаагүй компаниудыг хар жагсаалтад оруулах саналаа Сангийн яаманд хүргүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж царцсан, зогссон төсөл арга хэмжээнүүдийн нэгдсэн судалгаа гаргаж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй 9 барилгын ажил “царцжээ”. Эдгээр барилгын нэг нь “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК-ийн захиргааны байр юм.
Өнөөдөр аймгийн Засаг дарга тус барилгын ажилтай танилцаж дутуу гүйцэтгэлээр нь ажлыг хүлээн авч, дахин тендер сонгон шалгаруулалт явуулах, ажил гүйцэтгэгч “Улстуяарах” ХХК-н асуудлыг шүүхийн байгууллагат шилжүүлэхийг үүрэг болголоо.
Анх 2020 онд ажил эхэлж гэрээний хугацаа 2024 онд дууссан хэдий ч өнөөдрийн байдлаар барилгын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй зогсжээ. Иймд аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр энэ мэт бүтээн байгуулалтын ажлаа бүрэн дуусгаагүй компаниудыг хар жагсаалтад оруулах саналаа Сангийн яаманд хүргүүлнэ гэв.

Мэдээллийн төв

ТОДРУУЛГА: Албаны машинаар гэр бүлээ зөөгөөгүй, алга болсон охиныг ээжид нь хүлээлгэж өгөх үеэр зураг дарсан байжээ
ТОДРУУЛГА: Албаны машинаар гэр бүлээ зөөгөөгүй, алга болсон охиныг ээжид нь хүлээлгэж өгөх үеэр зураг дарсан байжээ
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.