Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дүүжин тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. Төслийн нэгдүгээр шугамын тулгуур багана байрлуулах ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн. Тодруулбал, Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 98 кабинтай нэгдүгээр шугамыг барина.

Өнөөдрийн байдлаар нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэлсэн. Дүүжин замын тээвэр нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна.

Уг төслийн хоёрдугаар шугамыг Шангри-Ла-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд 2.7 км урттай, гурван зогсоолтой, 70-74 кабинтай барина. Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцаж, Яармаг, Нисэхийн түгжрэлийг бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ.

БАЙНГЫН ХОРОО: Махны экспортын асуудлаар ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонсоно
БАЙНГЫН ХОРОО: Махны экспортын асуудлаар ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонсоно
 
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.