МӨНГӨН МОД 2024: “Шилдэг дуучин” шагналыг Алтанхуягийн ОТГОНБОЛД хүртлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Соёл урлагийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Мөнгөн мод-2024” наадам үргэлжилж, шилдгүүдээ тодруулсаар байна. Тэгвэл “Шилдэг дуучин” шагналыг Алтанхуягийн ОТГОНБОЛД хүртлээ. А.Отгонболд нь “Cavalleria Rusticana” дуурийн гол дүр Туридду, “Fallin” цомгийн продюсер, ая зохиогч, дуучин, “Aria Recital” сонгодог тоглолтын найруулагч, дуучин, “Насараа гэж” романс, “J.Fontana II mondo” зэрэг дууны бүтээлийн клип дүрсжүүлэлт, “Duo Tenor” төслийн санаачлагч, дуучнаар тус тус ажилласан ба Оросын Холбооны Улсын “Оросын дуурь” Олон улсын дуурийн дуулаачийн анхдугаар уралдааны Тэргүүн байр, Рейнгольд Морицевич Глиэрийн нэрэмжит Олон Улсын уралдааны Тэргүүн байр, СССР-ын Ардын жүжигчин Сергей Якова Лемешевийн нэрэмжит залуу дуурийн дуулаачийн Олон улсын III уралдааны Тусгай байр, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, ХХ зууны Манлай дуучин Цэвэгжавын Пүрэвдоржийн нэрэмжит Ари, романс дуулаачдын Олон улсын VI уралдааны Дэд байрыг тус тус хүртсэн.

МӨНГӨН МОД 2024: Найруулагч Б.ТАМИР “Тайз, дэлгэцийн урлагийн шилдэг найруулагч” шагналыг хүртлээ
МӨНГӨН МОД 2024: Найруулагч Б.ТАМИР “Тайз, дэлгэцийн урлагийн шилдэг найруулагч” шагналыг хүртлээ
 
Чингэлтэй дүүргийн ЖДҮ-г дэмжих төвийн дэргэдэх “Оёдлын сургалтын танхимд“ оёдол эсгүүр хосолсон танхимын сургалт эхэллээ
Чингэлтэй дүүргийн ЖДҮ-г дэмжих төвийн дэргэдэх “Оёдлын сургалтын танхимд“ оёдол эсгүүр хосолсон танхимын сургалт эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!