14 дэх удаагийн оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах "Мөнгөн мод 2022" ёслолын арга хэмжээ болж байна. Уг арга хэмжээний Тайзны урлагийн шилдэг бүтээлээр "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг шалгарлаа.
Шагналыг Арчуг хааны дүрийг бүтээсэн МУГЖ Г.Эрдэнэбилэг гардан авав.
"Мөнгөн мод" арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын 2008 оны тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам” -ын хүрээнд жил бүр зохион байгуулагддаг юм.