14 дэх удаагийн оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах "Мөнгөн мод 2022" ёслолын арга хэмжээ болж байна. Уг арга хэмжээний Зар сурталчилгааны шилдэг бүтээлд ЦЕГ-ын "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ", "Вайрал Партнерс" ХХК-ийн "Минийх, минийх" нөлөөллийн ажил нэр дэвшсэн байна. Улмаар ЦЕГ-ын "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" нөлөөллийн ажил Зар сурталчилгааны шилдэг бүтээлээр шалгарсан байна.
"Мөнгөн мод" арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын 2008 оны тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам” -ын хүрээнд жил бүр зохион байгуулагддаг юм.