МӨНГӨН МОД 2024: Найруулагч Б.ТАМИР “Тайз, дэлгэцийн урлагийн шилдэг найруулагч” шагналыг хүртлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Соёл урлагийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Мөнгөн мод-2024” наадам үргэлжилж, шилдгүүдээ тодруулсаар байна. Тэгвэл найруулагч Бат-Өлзийн ТАМИР “Тайз, дэлгэцийн урлагийн шилдэг найруулагч” шагналыг хүртлээ. Б.Тамир нь Фантастик продакшны “ЗУРА III: ЦЭВЭРЛЭГЭЭ” уран сайхны киноны найруулагчаар ажилласан бөгөөд тус кино уран бүтээл нь Монгол улсын кино урлагийн салбарт өмнө туршигдаж байгаагүй техник технологи, зураг авалтыг анх удаа нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж чадсан, олон улсын чанар, стандартад нийцсэн бүтээл болсон гэдгээрээ онцлогтой. Энэхүү уран бүтээлээр дамжуулан өнөөгийн нийгмийн ард нуугдсан бохир улс төр, авлига, албан тушаалын гэмт хэрэг зэргийг уран сайхны аргаар хурцаар шүүмжлэн илэрхийлсэн нь олон нийтийн магтаал сайшаал, санал шүүмжлэлийг хүлээсэн онцгой бүтээл болсон ба Монголын кино театруудын үзэгчдийн рекорд амжилтыг эвдэж, шинэ шатанд гаргасан бүтээл болсон.

МӨНГӨН МОД 2024: МУГЖ Д.Цэрэндарьзав “Шилдэг жүжигчин” шагналыг хүртлээ
МӨНГӨН МОД 2024: МУГЖ Д.Цэрэндарьзав “Шилдэг жүжигчин” шагналыг хүртлээ
 
Хятадтай хиллэдэг  нүүрс тээврийн том боомтууд энэ сарын 4-нд түр хаана
Хятадтай хиллэдэг нүүрс тээврийн том боомтууд энэ сарын 4-нд түр хаана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!