МӨНГӨН МОД 2024: “Шилдэг бүжигчин” шагналыг Амартүвшингийн ТҮВШИНБАЯР хүртлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Соёл урлагийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Мөнгөн мод-2024” наадам үргэлжилж, шилдгүүдээ тодруулсаар байна. Тэгвэл “Шилдэг бүжигчин” шагналыг Амартүвшингийн ТҮВШИНБАЯР хүртлээ. А.Түвшинбаяр нь “Тэнгэрийн хутаг”, “Нарны домог” бүжгэн жүжиг, “Наадий” бүжгийн гол дүрийг бүтээсэн. Тэрээр Азийн Seoul international dance competition А зэрэглэлийн тэмцээний Тэргүүн байр, Махмуда Эсамбаевагийн нэрэмжит 15 дахь удаагийн Олон улсын бүжигчдийн тэмцээний Тэргүүн байр, “Virtuoso 2024” -ийн оны шилдэг уран бүтээлч цом хүртсэн байна. Мөн Бүгд Найрамдах Эстони Улсад болсон “Tallinn black nifhts film festival” -д “Чимээгүй хотын жолооч” уран сайхны кинонд гол дүр Мягмарын дүрийг бүтээн Гран При шагналт хүртсэн авьяаслаг уран бүтээлч юм.

МӨНГӨН МОД 2024: “Тайз дэлгэцийн шилдэг бүтээл” шагналыг “Клеопатра” жүжгээрээ “Монгол театр” хүртлээ
МӨНГӨН МОД 2024: “Тайз дэлгэцийн шилдэг бүтээл” шагналыг “Клеопатра” жүжгээрээ “Монгол театр” хүртлээ
 
Хятадтай хиллэдэг  нүүрс тээврийн том боомтууд энэ сарын 4-нд түр хаана
Хятадтай хиллэдэг нүүрс тээврийн том боомтууд энэ сарын 4-нд түр хаана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!