МӨНГӨН МОД 2024: “Тайз дэлгэцийн шилдэг бүтээл” шагналыг “Клеопатра” жүжгээрээ “Монгол театр” хүртлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Соёл урлагийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Мөнгөн мод-2024” наадам үргэлжилж, шилдгүүдээ тодруулсаар байна. Тэгвэл “Тайз дэлгэцийн шилдэг бүтээл” шагналыг “Клеопатра” жүжгээрээ “Монгол театр” хүртлээ. “Монгол театр”-ын анхны уран бүтээл “Клеопатра” сонгодог драмын жүжиг нээлтээ хийснээс хойш 42 удаа амжилттай тоголгдоод байна. Нобелийн болон Оскарын шагналт Английн зохиолч Бернард Шоугийн “Цезарь Клеопатра хоёр”, суут Уильям Шексприйн “Марк Антони Клеопатра хоёр” жүжгийн зохиолуудыг нэгтгэн нийлүүлж, үйл явдлын өрнөлийг өвөрмөц тайз, үйлдэл, өгөгдөл, хувирлуудаар холбож хүний хөдөлгөөн, хөгжим, дэлгэц, технологийн шийдлийг чадварлаг ашигласнаараа үзэгчдийн талархлыг хүлээсэн байна.

МӨНГӨН МОД 2024: “Хувьсал” продакшн “Кино урлагийн шилдэг бүтээл”-ийн шагналыг “Хувь заяа” уран сайхны киногоор хүртлээ
МӨНГӨН МОД 2024: “Хувьсал” продакшн “Кино урлагийн шилдэг бүтээл”-ийн шагналыг “Хувь заяа” уран сайхны киногоор хүртлээ
 
Хятадтай хиллэдэг  нүүрс тээврийн том боомтууд энэ сарын 4-нд түр хаана
Хятадтай хиллэдэг нүүрс тээврийн том боомтууд энэ сарын 4-нд түр хаана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!