Ц.Туваан: Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил эхэлж байна

Огноо
Унших
2 минут 26 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

-----------------

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Ойрын өдрүүдэд Засгийн газрын хуралдаан дээр критикал минериал, түүний дотор ордог газрын ховор элементийн асуудлыг танилцуулгаар оруулах шийдвэр гарсан. Бусад улс орнуудад газрын ховор элементийн асуудал орчин үеийн геополитикийн болон эрчим хүчний шилжилтийн маш чухал асуудалж болж байгаа. Бодлогын маш чухал түвшинд орж ирж байгааг хэлье.

Эрчим хүчний шилжилт, ногоон шилжилт, дижитал тоног төхөөрөмжийн маш хурдацтай хөгжлийг гүйцэх чухал ашигт малтмалын олборлолт, борлуулалт, үйлдвэрлэлийн чиглэл, тэр дотор ордог газрын ховор элементийн асуудал бол маш чухал болсон. Тиймээс өнөөдрийн гарсан шийдвэр цаг үеэ олсон.

Дараагийн асуудал нь, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалт явуулах тухайд Засгийн газар дээр танилцуулга оруулж байгаа. Та бүхэн мэднэ, 2024 оны дөрөвдүгээр сараас хойш Монгол Улс хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй явж ирсэн. Энэ асуудал манай хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, гадны хөрөнгө оруулагч компаниудын, мөн гадны уул уурхайн чиглэлийн үзэсгэлэн яармагууд дээр маш томоор яригддаг.

Монгол Улс өнөөдөр 2700 гаруй ашиглалтын лиценцтэй. Үүний 900 гаруй нь хайгуулын лиценз байдаг. Олон улсын практикт хайгуулын лиценз нь ашиглалтын лицензээс 5-6 дахин олон, үйл ажиллагаа явагдаж байж, тэр талбай дээр илэрсэн ашигт малтмал дээр орд бий болгох харьцаатай явдаг. Манайд энэ асуудал урвуу хамааралтай явж ирсэн.

Улс төрийн болон сонгуулийн шалтгаануудтай холбоотой хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудал гацаж ирсэн. Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдын тушаалаар сонгон шалгаруулалтын журмыг баталж Хуульзүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж Нийтээр дагаж мөрдөх журамд бүртгүүлснээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудал нээгдэж байгаа.

Н.Учрал: ЗГ-ын зүгээс 1072 хувьцааны ногдол ашгийг улирал тутам олгох саналыг оруулсан
Н.Учрал: ЗГ-ын зүгээс 1072 хувьцааны ногдол ашгийг улирал тутам олгох саналыг оруулсан
 
Засгийн газар хувийн хэвшлийнхээ “арьсыг хуулж“, Ерөнхийлөгч БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭДЭЭталархав
Засгийн газар хувийн хэвшлийнхээ “арьсыг хуулж“, Ерөнхийлөгч БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭДЭЭталархав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!